орон сууц,түрээс - 18 May 2011 - Personal site
Home » 2011 » 5-р сар » 18 » орон сууц,түрээс
8:41 PM
орон сууц,түрээс

Шэньжэнь хотын байрны үнэ ханш болон эрэлтээрээ Хятад улсад тэргүүлдэг.30 жилийн настай энэ хотод сүүлийн 5 жилд орон сууц их баригдаж түүний улмаас байрны түрээсийн хувьд ч асар их ялгаатай болсон.Мөн Хятад улсын Захиргаанаас нэг байр авсан иргэд дахин байр худалдан авахаас сэрэмжлүүлэн банкны зээл болон бусад хэлбэрээр хориг тавьж байгаа боловч төдийлөн үр дүнд хүрдэггүй бололтой.Шинээр баригдсан хороололуудын байрыг бусдад түрээслүүлдэг иргэдэд үйлчилдэг дундын байр зуучлалын товчоод өдөр ирэх тутам нэмэгдсээр байна.Тус хот нь Luohu, Futian, Yantian, Nanshan, Bao’an, Longgang гэсэн 6 дүүрэгтэй.Дүүрэг тус бүрд байрны түрээс болон худалдах үнэ харилцан адилгүй байдаг,Хамгийн их хүнтэй Bao’an дүүрэгт байр түрээслэн амьдархад бусдаасаа арай өндөр буюу 2 өрөө байр 500-1800 юань,зарим шинэ хороололд 2200 юань ч хүрдэг.1 сарын байрны мөнгөө нэг сарын байрьцаа мөнгөтэй өгч 6 сараас 1 жилийн хугацаатай гэрээ хийж сууна.Гэрээнд заасан хугацаанаасаа өмнө ямар нэг шалтгаанаар тус байрнаас гарах тохиолдолд барьцаа мөнгийг нь буцаан олгодоггүй.Байр түрээслэн суугч нь тус байрны хамгаалалтын албанд бүртгүүлж,шаардлагатай тохиолдолд бусад бүртгэлийг хийлгэнэ.

Мэдээ бэлтгэсэн:Ganaa

Category: Шэнь Жэнь | Views: 819 | Added by: ganaa | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]