Аялал жуулчлал - 18 May 2011 - Personal site
Home » 2011 » 5-р сар » 18 » Аялал жуулчлал
8:39 PM
Аялал жуулчлал


Шэнь жэнь хотын зоо парк.

Тус парк нь үзэсгэлэнт Хили нуурын эрэгийн дэргэд Шэньжэнь хотын хойд хэсэгт байрладаг.1 200 000 кв газар нутагтай,300 гаруй төрөл зүйлд ангилсан 10000 гаруй ан амьтадтай.Бүх амьтад нь зоо паркын орчиндоо дасан зохицсон.Энд зарим дэлхийд ховордсон төрөл зүйлийн болон зарим улсад хамгаалалтанд орсон амьтад мөн том биетэй ан амьтад зэрэг байна.Цагаан бар \Бэнгалын бар\, Хойд Хятадын бар,Сибирийн бар,баавгай,чоно,болон бусад амьтад нь тус паркын гол үзвэр юм.Паркаа үндсэн 3 хэсэгт хувааж ан амьтадаа бүлэглэн зохион байгуулсан.Баавгайн бүс,Хятад барын толгод болон өвсөн тэжээлт ан амьтад болон бусад хэсгүүдээс бүтдэг.Ан амьтаны тоглолтын хэсэгт зочид зочилж тэдгээрийн гайхалтай тоглолтыг үзэх боломжтой.Өдөр бүр 10 гайхамшигтай тоглолтыг 4 байранд тус бүрд нь явуулдаг.Эдгээр байруудад: Шувуудын тоглолтын байр,Далайн арслангийн тоглолтын байр,заан болон барын тоглолтын байр,циркын үзүүлбэрийн заалууд болно.Бас нэг гайхалтай үзүүлбэр бол: Дэлхийд анх удаа 300 жүжигчин 1000 ан амьтад оролцсон тоглолт юм.

Цагаан бар \Бэнгалын бар\, Хойд Хятадын бар,Сибирийн бар,




               Далайн арслангийн тоглолт

               Матар


Шэнь жэнь хотын "Дэлхийн цонх”
Амралт чөлөөт цагын цогцолбор.

 

Тус хотын Гадаадын Хятадууд хотхонд дэлхийн алдартай болон үзэсгэлэнт байгууламжуудыг загварын гайхалтай шийдэлээр байгуулсан.Зочид та бүхэн түүхэн сүрлэг ертөнцийн байгууламжуудыг энэ бяцхан паркаас олж харах болно.”Надад нэг өдөрийг өгвөл би таньд дэлхий ертөнцийг эргүүлэн өгнө”гасэн уриа нь тус паркийн билэгдэл юм.

Парк нь 480 000 мк нутагтай бөгөөд дараагийн ээлжинд Баян чинээлэг Хятад улс гэсэн соёлын тосгоныг бүтээн байгуулах төлөвлөгөөтэй.100 ширхэг бодит байгууламжууд болон алдар цуутай хөшөө дурсгалуудыг \1:1\, \1:5\, \1:1.5\ гэсэн хэмжээгээр бүтээлүүдээ дууриалган хийж бүлэг бүлгээр нь байрлуулдаг.Энэ паркийг үндсэн 9 хэсэгт хуваан зохицуулсан.Дэлхий ертөнц,Ази,Европ,Африк,Далай тэнгис,Уран баримал, болон чөлөөт зугаалах хэсэг,олон улсын гудамжууд гэсэн хэсгүүдтэй.Зарим багууламжаас тоочвол.Америкийн эхэн үе,Гайхамшигт хүрхрээ,Австрали төдийгүй бүхэл бүтэн номхон далайн орнууд,хосгүй ер бусын загвар хийцтэй Сиднейн дуурийн театр,Африкийн Египетийн бурхны хөрөг,пирамид,Эртний европын Афин хотын дүр төрх,Эфелийн цамхаг,Парисийн хүсэлийн цамхаг зэргүүд болно.Эдгээр байгууламжуудыг яг эх загвартай нь усны дусал мэт адилаар урлан босгосон нь үнэхээр гайхалтай.Та хувиарыг нь  үзэж байгаад тус паркад зочилбол цагийг илүү зугаатай өнгөрүүлэх болно.Олон улсын шар айргын арга хэмжээ.Энэ нь сүүлийн үед Азийн орнуудад Шар айргийг хэн их уух вэ гасэн халуухан сэтгэл татсан арга хэмжээ болон их дэлгэрч байгаа,Поп хөгжмийн арга хэмжээ\Хятадын үндэсний баяраар\ Жил бүрийн Интоорын баярын арга хэмжээ,Энэтхэгийн соёлын 7 хоног,Японы интоорын цэцэрлгт зугаалж уламжлалт бие сэргээх цай найруулж уух,Зуны цэнгээнт болон чөлөөт хөтөлбөрүүд,Крисмасс болон бусад алдартай баяр ёслолууд болно.

                        Бичил Америк хотхон




Парисын Эфелийн Цамхаг



                    Гайхамшигт Хүрхрээ




Category: Шэнь Жэнь | Views: 2110 | Added by: ganaa | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]