8:39 PM Елекрон барааны худалдаа | |
Шэнь жэнь хот нь Электрон барааны үйлдвэрлэл худалдаагаараа Хятад улсын нийслэл хэмээн нэрлэгддэг. Худалдааны гол гудамж "Hua Qiang Bei” манайхны ярьж заншсанаар "Америк зах” нь татваргүй гудамжинд тооцогддог учираас барааны хувьд хямд төдийгүй сонголт ихтэй байдаг. Энд дэлхийн алтан брэндүүд Apple iPhone and iPad зэрэг хэдий нь зах зээлээ эзэлжээ.Мөн Canon, Sony, Dell, Apple, Asus etc etc брэндүүд ч эрэлттэй.Тус худалдааны төв нь Азидаа тэргүүлэх шатанд өрсөлдөж байгаа төдийгүй дэлхийд чухал Электрон барааны бүс болох шатандаа оржээ. Энэ захаас гар утас,камер ер нь электрон бараа л бол угсруулаад бэлдүүлээд эсвэл хамгийн хямдаар худалдан авах боломжтой.Хятад улсын өнцөг булан бүрээс электрон барааны наймаалагчид эндээс ирж бараагаа татдаг.Мөн Хятадын болон хамтарсан компаниуд энэ хотод ажиллаж шууд бүтээгдэхүүнээ худалддаг учир тухайн бүтээгдэхүүн маш хурдан өөрчлөгдөн хоцрогдож байна.Гадаадын олон компани ажиллах хүчний хямд, зах зээлийн өсөлтийг урьдчилан тооцоолж асар олон ажлын байрыг бий болгож энэ салбарыг маш хурдан хөгжүүлжээ. Тус Худалдааны гудамжыг:Шэньжэний төв вокзалаас метронд суугаад Huaqiang Lu зогсоолд буугаад гадагш гарахдаа A серийн хаалгаар гарсаны дараагаар түүнийг та олж харах болно.Тус гудамжинд байрлах Электрон барааны худалдааны төвүүдийн нэрс: 1 SEG Electronics Market 2 Zhongdian Digital Market 3 Foreign Trade Wholesale Center 4 Gaokede Communication Market 5 Longsheng Mobile Phone Market 6 SED Electonic Commucation Market 7 Shenzhen International Electronic Market 8 Shenzhen SEG Communication Market 9 Pacific Security and Protection Market 10 Tongtiandi Communication Market Мэдээ бэлдсэн:Ganaa | |
|
Total comments: 0 | |