Өмнөд Хятадын тэнгис - 18 May 2011 - Personal site
Home » 2011 » 5-р сар » 18 » Өмнөд Хятадын тэнгис
8:34 PM
Өмнөд Хятадын тэнгис


Өмнөд Хятадын тэнгис нь Хятадын баруун, Филиппиний баруун, Сабах\Малайз\Саравак\Малайз\,Брунейн баруун хойд,Индонезийн хойд,Малайн хойг \Малайз\,Сингапурын зүүн хойд,Вьетнамын зүүн хэсэгт орших тэнгис юм.Тус тэнгис нь Номхон далайн нэг хэсэг бөгөөд Сингапураас Тайваны хоолой хүртэл үргэлжилсэн 3.500.000 км2 үргэлжилсэн дэлхийд томдоо орох тэнгис юм.Өмнөд хятадын тэнгист хэдэн зуун арал оршдог.Эдгээр хүн суудаггүй эзэнгүй арлууд нь хөрш улсуудын газар нутгийн маргааны гол үндэс болсоор иржээ.Иймд тус тэнгисийг өөр өөрийнхөөрөө нэрлэх нь бий.

Өмнөд Хятадын тэнгис гэдэг нь уг тэнгисийн хамгийн их хэрэглэгддэг нэр боловч хөрш зэргэлдээ орнууд нь өөрсдийнхөөрөө нэрлэдэг байна.

Хятадууд эртнээс нааш уг тэнгисийг Өмнөд тэнгис (南海; Nán Hǎi) гэж нэрлэж ирсэн бөгөөд одоо олон улсын нэршлээр Өмнөд Хятадын тэнгис (南中國海, Nán Zhōnggúo Hǎi) гэдэг.

Харин Вьетнамд уг тэнгисийг Зүүн тэнгис (Biển Đông) гэдэг.

Филиппин нь өөрийн эзэмшлийн хэсгийг "Лусоны тэнгис" (Dagat Luzon) гэж нэр оноосон газрын зургийг хэрэглэдэг.

Зүүн Өмнөд Азид 16-р зуунаас өмнө тус бүс нутагт оршин байсан тэнгисийн улсын нэрээр Чампагийн тэнгис буюу Чамын тэнгис хэмээн нэрлэдэг аж.

Category: Гонг Конг | Views: 1300 | Added by: ganaa | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]