№ |
Асуулт |
Хариулт |
01
|
МУ-ын визийг хаанаас авч болох вэ? |
Монгол Улсын ЭСЯ болон ЕКГ, виз олгох эрхтэй Өргөмжит Консул МУ-ын визийг олгоно. |
02
|
Визийн ямар ямар ангилал байдаг вэ? |
Дипломат, албан, олон улсын, бизнес, хувийн, жуулчны,
хөдөлмөрийн, хөрөнгө оруулагч, цагаачлагч, шашны, төрийн бус
байгууллагын, сургалтын, хэвлэл мэдээллийн гэсэн 13 ангиллын виз байдаг. |
03
|
Орох-гарах визийг хэд хоногоор өгдөг вэ? |
Орох-гарах виз нь гадаадын зорчигчийн хувьд 30 хүртэлх хоног,
түр оршин суугчийн хувьд 90 хүртэлх хоног байна. 30 хүртэлх хоногийн
визийн зөвшөөрлийг ГХЯ-ны КГ олгоно. 90 хүртэлх хоногийн зөвшөөрлийг
ГИХАЭА олгоно. |
04
|
Дамжин өнгөрөх виз хэдэн хоногийн хүчинтэй вэ? |
Дамжин өнгөрөх виз нь 5 хүртэлх хоногийн хугацаатай байна. |
05
|
Олон удаагийн орох-гарах виз олгодог уу? |
Ажлын болон хувийн шугамаар олон удаа орох гарах шаардлагатай бол энэ төрлийн визийг ГИХАЭА-нд мэдүүлж болно. |
06
|
Миний хүүхэд Монгол Улсын төрсний гэрчилгээтэй, харин гадаад улсын паспорттай. Энэ тохиолдолд виз авах уу? |
Гадаад улсын паспорттой бол монголын виз авах шаардлагатай.
Эцэг, эхийн аль нэг нь монгол улсын иргэн бол 16 хүртэлх насны хүүхдийг
визийн хураамжаас чөлөөлнө. |
07
|
Гадаадын иргэнийг хэрхэн яаж урих вэ? |
Албан ажлын шугамаар 30 хүртэл хоног монгол улсад зорчих
гадаадын иргэнийг урих хүсэлтээ Гадаад харилцааны яамны Консулын газарт
тавина. Энэ виз нь В ангиллын 30 хүртэлх хоногтой нэг удаагийн орох-гарах эрхтэй виз юм. В ангиллаас бусад ангилалтай, 30 хоногоос дээш хугацаатай, олон удаа орох-гарах эрх бүхий визийг ГИХАЭА-нд хандан мэдүүлнэ. |
08
|
В ангилалын 30 хүртэлх хоногийн визийг ямар журмаар мэдүүлэх вэ? |
www.consuls.net вэб
хуудасны хуудасны NEW CONSULS хэсэг рүү орж E-Invitation буюу Цахим
урилга мэдүүлэх хүснэгтийг бөглөн, хэвлэж гаргаад, мэдүүлгийн
хуудасны доод хэсэгт дурдсан материалуудыг хавсарган, үйлчилгээний
хураамжийн хамт Консулын газарт Даваа-Баасан гарагийн 10-12 цагт
мэдүүлнэ. КГ нь урилгын зөвшөөрлийг мэдүүлэг хүлээн авсан тухайн
өдрийнхөө 16 цагт холбогдох ДТГ-т факсдана. |
09
|
Үйлчилгээний хураамж хэд вэ? |
Эхний 1-10 хүнд нийтдээ 10$, 11 дэх хүнээс эхлэн хүн тус бүрт 2$ төлнө. |
10
|
В ангилалын 30 хүртэлх хоногийн визийг хэн мэдүүлж болох вэ? |
Энэ ангиллын визийг Монголын байгууллага гадаад орны харилцагч
байгууллагаасаа ажлын шугамаар ажилтан, мэргэжилтэн урих тохиолдолд
мэдүүлнэ. |
11
|
В ангиллын 30 хүртэлх хоногийн визийг Монголд орж ирснийхээ дараа дахин сунгуулж болох уу? |
Ийм визтэй Монгол Улсад орж ирээд ажлын шаардлагаар хугацаагаа сунгах, ангилал солиулах бол ГИХАЭА-нд хандана. |
12 |
Жуулчин J ангиллын визтэй орж ирсэн гадаадын иргэн хугацаагаа дахин сунгуулах юмуу визний ангиллаа солиулах боломжтой юу? |
J ангиллын визтэй ирсэн гадаадын иргэн
ГИХАЭА-нд хандан Монголд байх хугацаагаа дахин 1 сар буюу 30 хүртэлх
хоногоор зөвхөн 1 удаа сунгуулна. Ангиллыг өөрчлөх боломжгүй. |
13 |
Хятадаас жуулчин яаж урих вэ? |
Гадаадаас жуулчин хүлээн авах эрхтэй компани байх ёстой. |
14 |
Виз сунгуулахад төлбөр төлөх үү? |
Визний хугацааг 7 хүртэл хоногоор сунгахад 15$, дараагийн хоног тутамд 2$ төлнө. |
15 |
Гадаад найзаа яаж урих вэ? |
Монгол Улсын иргэн буюу манайд байнга оршин суудаг гадаадын
иргэн ГИХАЭА-нд хандан өөрийн найз нөхөд, гэр бүлээ урьж болно.
ГИХАЭА-наас гарсан хувийн буюу Н ангиллын урилгыг виз мэдүүлэх хүндээ эх хувиар нь /шуудангаар г.м /хүргүүлнэ. |
16 |
ГИХАЭА-наас гарсан визийн зөвшөөрлийг виз мэдүүлэх хүндээ хэрхэн хүргэх вэ? |
В ангиллын 30 хүртэлх хоногтой 1 удаагийн
орох-гарах эрхтэй визээс бусад ангилал, хугацаатай визний зөвшөөрлийг
ГИХАЭА олгодог. Тус албанаас гарсан зөвшөөрлийг Гадаад харилцааны яамны
КГ-т үйлчилгээний хураамж төлж холбогдох ДТГ-т илгээнэ. |
17 |
Чингис хаан нисэх онгоцны буудал дээр виз авч болох уу? |
Монгол Улсын ДТГ байхгүй орноос ирж буй гадаадын иргэнд онгоцны буудал дээр виз олгоно. |
18 |
Монгол Улсын виз олгох эрхтэй өргөмжит консулуудын хаягийг хаанаас авах вэ? |
Одоогийн байдлаар 14 гадаадын өргөмжит консул монгол улсын визийг олгож байна. Хаягийг www.consuls.net хуудаснаас авна уу. |
19 |
Ямар тохиолдолд оршин суух бүртгэл хийлгэх ёстой вэ? |
Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар оршин суух гадаадын
иргэн визийн хугацааг дуусахаас ажлын 3 хоногийн өмнө ГИХАЭА хандан түр
оршин суух бүртгэл хийлгэж, гарахдаа бүртгэлээс хасуулна. |
20
|
Гадаадын иргэд БНХАУ болон ОХУ-аар дамжин Монгол Улсын ямар хилийн боомтуудаар нэвтэрч болох вэ? |
Байнгын ажиллагаатай олон улсын Буян-Ухаа /нисэх онгоц/,
Сүхбаатар /галт тэрэг/, Алтанбулаг /автомашин/, Замын-Үүд /галт тэрэг
болон автомашин/ боомтоор орж, гарч болно. |
21
|
Монгол Улсын хилээр тэжээвэр амьтан нэвтрэхэд ямар тусгай
зөвшөөрлийг авах ёстой вэ? Ямар бичиг баримтыг бүрдүүлж, ямар
байгууллагад хандах вэ? |
Таны суугаа орны эрх бүхий байгууллагаас олгосон амьтны эрүүл
мэндийн гэрчилгээ (Animal Health Certificate), вакцинжуулал-тын дэвтэр
байх шаардлагатай. Улсын хил дээр хорио цээрийн албаны улсын байцаагч
эрүүл мэндийн үзлэг хийж, импортын гэрчилгээ олгодог. |
22
|
Гадаадын иргэд Монгол Улсад жуулчилж ан хийхэд ямар зөвшөөрлийг ямар байгууллагаас авдаг вэ? |
Ан хийх аялал зохион байгуулах эрхтэй жуулчны компанитай холбоо
барьж, агнах ангийн зөвшөөрлийг урьдчилан авсан байх шаардлагатай.
Монгол Улсын Байгаль орчны сайдын 2008.02.26-ны өдрийн 79 дугаар
тушаалаар баталсан "Ан амьтан агнах, барих зөвшөөрөл олгох журам”-тай www.mne.mn вэб сайтаас танилцана уу. |