Тансаг брэндүүд Хонконгийн бирж рүү хошуурч байна - 26 May 2011 - Personal site
Home » 2011 » 5-р сар » 26 » Тансаг брэндүүд Хонконгийн бирж рүү хошуурч байна
9:10 AM
Тансаг брэндүүд Хонконгийн бирж рүү хошуурч байна

Хувцас загварын "Прада” брэнд ирэх сард Хонконгийн бирж дээр хоёр сая долларын хувьцаа гаргана. Тус бирж дээр хувьцаагаа арилжих энэ жилийн сүүлийн брэнд нь "Прада” биш ээ. Британы гутал үйлдвэрлэгч алдарт "Jimmy Choo”, Америкийн "Coach”, "Samsonite”, Италийн "Ferragamo” Прадагийн араас хувьцаагаа зарж хөрөнгө босгох юм.

Хятад болон Азийн зах зээл, Латин Америк, Африкийн зарим улсын иргэд чинээлэг болж, брэндийн эрэлт нэмэгдсээр. Тиймээс брендүүдэд үйл ажиллагаагаа өргөтгөхөд нь санхүүжилт хэрэгтэй болж хувьцаагаа арилжиж байна.


Гэхдээ тэд яагаад заавал Хонконг руу яваад байна вэ?

Өнгөрсөн жил Францын гоо сайхны бренд L’Occitane's тус бирж дээр 708 сая доллар босгосон юм. Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хувьцааны тэсрэлт болж байна.


Өнгөрсөн жил тус бирж дэлхийн хамгийн их хувьцааны арилжааг хийсэн юм. 87 компанийн жагсаалтаар 57.7 тэрбум долларын хөрөнгө босгосон байхад Нью-Йорк 99 компанитай хирнээ 39 тэрбумын арилжаа хийсэн байна. Азийн иргэд, ялангуяа хятадуудын худалдан авах чадвар болоод сайхан харагдах хүсэл нэмэгдэж байгаа учраас хувцасны брэндүүдэд Хонконгийн бирж хөрөнгө босгох таатай газар болжээ.

Үүний дээр Хятадын Засгийн газар хүртэл хувьцааны арилжааг дэмжиж байна. Жишээ нь Хятадын хөрөнгө оруулалтын корпораци L'Occitaine-ын 50 саяын хувьцааг авахаар саяхан тохиролцжээ. Тиймээс дэлхийн брэндүүд Хонконг руу хошуурсаар байна.

Б.Халиун  Эх сурвалж:news.mn
Category: Гонг Конг | Views: 961 | Added by: ganaa | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]