Шанхай хотын түүх - 19 May 2011 - Personal site
Home » 2011 » 5-р сар » 19 » Шанхай хотын түүх
8:53 AM
Шанхай хотын түүх
Шанхай хотын түүх
PDF Хэвлэх И-мэйл


Шанхай нь Хөх мөрний Номхон далайруу цутгах аманд оршидог.Хятадад  болон дэлхийд хамгийн том хотуудын нэгд тооцогддог. БНХАУ-ын төв засгийн газрын дөрвөн шууд хариа хотын нэг ,  санхүү ,эдийн засаг болон соёлын төв бөгөөд дэлхийн далайн томоохон  боомт хот юм.
ХХ-р зууны эхэн үе гэхэд Шанхай хот нь загасчны жижиг тосгоноос Хятадын нэг чухал хот  болж дэлхийн санхүүгийн  тэргүүлэх төв болж чаджээ.


1990 онд Шанхайн хот доторх нээлттэй бүс зарлаж Пүдун дүүргийг тодруулан худалдаа, эдийн засгийн уян хатан, хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлсэнээр тус дүүрэгт л гэхэд дэлхийн 85 улс орон, бүс нутгаас хөрөнгө оруулалт урсан орж, гадаадын 48 банк үйл ажиллагаа явуулж байна. Пүдун дахь хөрөнгө оруулалтаар Хонгконг, АНУ, Япон эхний эгнээнд явж байгаа бөгөөд одоо дэлхийн 160 гаруй улс, бүс нутагтай худалдааны харилцаатай байна. Нээлттэй хөгжүүлэх бодлогыг 1979 онд Гуанжоу болон Шэньжэнь  хотуудаас эхэлсэн боловч Шанхай хот хөжлөөрөө энэ хоёр хотыг аль хэдийн гүйцэж давжээ.


ХХI зууны эхэнд Шанхай хот  дэлхийн хэмжээний хот гэсэн нэрийг буцаан авч  Ази Номхон далайн бүсийн төв болох зорилготой байна.

Түүх

Оршин тогтнох эхний зуунд Шанхай хотын хөгжил маш удаан байж. Зарим нэг эх сурвалжаас  эрт дээр үед Хуанпу гол нь дорнод хятадын усан замд чухал үүрэггүй  жижиг гол байсан байж. Гэвч цаг уур гидрографийн өөрчлөлтийн нөхцлөөс  Хуанпу гол өөрчлөгдөж  ачаа тээврийн гол судас  болон хувирчээ. Ингээд  номхон далайруу цутгах хөх мөрний аманд орших Шанхай хот нь далайн  усан онгоцуудад нээлттэй болсон ажээ.
Худалдаа наймаа хийж  эхэлсэн тэр мөчөөс хот цэцэглэн баяжиж эхэлсэн нь  далайн дээрэмчдийн анхаарлыг татах болжээ.  Хотын  оршин суугчид далайн дээрэмчдийн дайралтанд байнга өртөх болсон тул 1553 онд хотын ханан хэрмийг босгож хот гэсэн нэрийг албан ёсоор авчээ.
XIX зуунд Шанхай хотын газар зүйн таатай  байдал нь Барууны орнуудтай хийх худалдаа наймаанд хамгийн таатай нөхцлийг бий болгожээ.


1839 онд Англи Хятад хоёрын хооронд  дэгдсэн "анхны  хар тамхины” дайнд  англичууд эхлээд Гонгконгийг дараагаар нь Амоя болон Нинбог эзэлснээр төгссөн. 1842 онд англичууд орон нутгийн оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан хэдий ч Шанхайг эзэлсэн бөгөөд” Нанкиний” гэрээний дагуу хотыг гадаад  худалдаа наймааны нээлттэй боомт болгон зарлажээ.

Нанкиний гэрээ багуулагдсаны дараахан 1843 оны "Нэмэлт тогтоол" болон Хятад - Америкийн 1844 оны "Васяний гэрээ"-ний дагуу англичууд, дараагаар нь францчууд Шанхайд газар нутгийн эрхтэй болж, 1850 оны сүүлчээр Америкчууд  концессийн дагуу мөн газартай болж америк сеттельментийн эхлэлийг тавьсан ажээ. Шанхайд гадаадынхан орж ирсэнээр худалдаа наймаа болон урлаг соёлын хувьд хурдан хөгжиж Хятадын гол хотуудын нэг нь болов.

Солонгосыг хянах 1894-1895 оны Япон-Хятадын дайн нь Симоносекийн гэрээнд гарын үсэг зурснаар төгсөж үүний дараагаар Шанхай дахь гадаад гүрнүүдийн тоог Япон улс нэмэгдүүлэв. Япончууд Шанхайд анхны үйлдвэрийг барьж үүний дараагаар бусад улс орнууд түүний жишгийг дагаж Шанхайн үйлдвэрлэлийн эхлэлийг тавьсан ажээ.

 


Шанхайг хятадууд гадаадынхан голдуу барьж босгосон тул хятад хот гэж тооцох нь бараг үгүй, гэвч шанхайчуудын хувьд энэ нь  Хятадын хамгийн сайхан хот юм.  Тэд  албан бус нийслэл хотоороо их бахархадаг  бөгөөд " нийслэл биш ч гэсэн хоёр дахь хот биш” гэж хэлэх дуртай. Шанхай нь Дорнын экзотик болон барууны хөгжил дэвшилтэй гайхамшигтай  хослож  адал явдалд дуртай хүмүүсийг дэлхийн өнцөг бүрээс байнга өөртөө  татаж байдаг юм.

Шанхай нь аажмаар алс дорнодын санхүүгийн төв болж байв.1927 онд Шанхай  онцгой хотын статустай болж, 1930 оны 5 сард  төв засгийн удирдлагатай хотын тоонд оржээ.
1937 онд японы арми Шанхайг эзэлж 1945 он хүртэл эзлэн түрэмгийлэгч япончуудын гарт байжээ.
1949 оны 5-р сарын 27- нд гоминданы цэргүүд Шанхай хотыг коммунистуудад өгч гаадаадын ихэнх фирм, оффисууд  Гонконг уруу шилжин нүүжээ. Гэвч хотын жөгжил дэвшил үргэлжилсэн хэвээр байв. 1950, 1960 онуудад аж үйлдвэрийн чухал төв болж хятадын коммунист намын зүүний хүчний суурь нь болж байж. Соёлын хувьсгалын үед ч үйлддвэрлэлийн төвшин нь өндөр байж нийгмийн тогтвортой байдлыг хадгалж чаджээ.Удаан хугацааны туршид Шанхай нь бусад  хятадын муж болон хотуудтай харьцуулахад  хамгийн ихээр татварын орлогыг бүрдүүлдэг байжээ.
1984 онд Шанхай хотыг нээлттэй хөгжүүлэх шийдвэр Төрийн Зөвлөлөөс гаргасан байна. Шанхай 1991 оноос эхлэн өөрчлөн байгуулах зөвшөөрлийг авчээ. 1992 оноос эхлэн Шанхай хотын дарга байсан Цзян Цзэмин тэргүүтэй Төв засгийн газар нь Шанхай хотыг Аз номхон далайн  бүсийн эдийн засгиййн төвүүдийн нэг  болгох мөн түүнчлэн Шанхайгаар дажуулан гадаадын хөрөнгө оруулалтыг Хятад уруу оруулах зорилгоор Шанхай хотын татаварын хэмжээг буруулах үе шаттай  бодлого явуулж эхэлсэн ажээ.  Тэр цаг үеэс эхлэн Шанхай хотын эдийн засаг  Хятадын бусад мужуудаас хамгийн хурдацтай өсөж жилд  9-15% байв.

Шанхай хотын нэрний түүх

Хотын нэрний талаар олон янзын домог таамгууд байдаг.

Үүнээс зармыг  нь  дурдахад:

МЭӨ 300 оны орчим  одоогийн Шанхай хотын буурин дээр загасчны хоёр жижиг тосгон байсан ажээ . Нэг тосгон нь "Шанхай”  гэдэг нэртэй байсан бөгөөд  Хуанпу голын урсгалын дээр оршидог байсан тул: "Шан” гэдэг - "дээрх”гэсэн, "хай”нь - тэнгис гэсэн утгыг агуулдаг. Хоёр дохь тосгоны нэр "Сяхай”,”ся” ханз нь  "доорх” гэсэн утгыг агуулдаг ажээ.Шанхай хотын өөр нэг нэр  "Ху " энэ нь загас барьхад зориулсан бамбук модоор хийсэн эдлэлийн нэрээр  нэрлэгдсэн ажээ. Бас өөр нэг нэр нь манай эрнээс өмнө энэ газар нутгийг эзэмшиж байсан нутгийн захирагч Чунь Шэня гэдэг хүний нэртэй холбогдуулан өгсөн ” Шэнь”- гэсэн нэртэй байжээ.
Нутгийн аялгаар Шанхай нь /zɑ̃.'he/ (занхэ )гэж дуудагдана. Анх энэ нэр Сун гүрний (XI зуун) үед дурдагдсан байдаг ба тэр үед Хуанпу, Янцзы голуудын нийлбэр газарт хүн ам суурьшисан үе байжээ. Энэ үгийг олон янзаар тайлбарладаг боловч албан ёсоор хятадын судлаачдын үзэж байгаагааар "тэнгис дээрх” (海之上洋 hǎi zhī shàng yáng)гэсэн утгыг агуулдаг ажээ. 1990 оноос” Шанхай” гэсэн нэрийг латин үсэгтэй ихэнх орнуудад  албан ёсоор Shanghai гэж бичдэг болжээ.
Хятад хэлэнд Шанхайн нэрийг товчлоод Лу (沪 lu эсвэл Шэнь (申 shēn) гэдэг. Эхний хувилбар нь Сучжоухэ голын эртний нэрнээс үүсэлтэй- "Луду " ( lù dú),,хоёр дахь нэр нь МЭӨ III зуунд амьдарч байсан язгууртан Чуньшэнь Цзюня (春申君 Chūn shēn jūn)нэрээр нэрлэгддэг ба түний эзэмшилд одоогийн Шанхай хотын нутаг дэвсгэр ордог байсан бөгөөд түүнийг нутгийн ард түмэн өөрийн баатраар өргөмжилдөг байжээ.
Барууны орнуудад Шанхайг  олон янзаар нэрлэдэг байж жишээлбэл: Дорнын Парис, Дорнын хатан хаан, Дорнын сувд г.м.

http://shanghai.mn/
Category: Гадаадад байгаа Монголчуудад | Views: 1801 | Added by: ganaa | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]