Голомт банкны орон сууцны зээлд - 18 May 2011 - Personal site
Home » 2011 » 5-р сар » 18 » Голомт банкны орон сууцны зээлд
2:34 PM
Голомт банкны орон сууцны зээлд
Голомт банкны орон сууцны зээлийг гадаадад сурч боловсорч, ажиллаж байгаа иргэд авч болно .

Гадаадад сурч боловсорч, ажиллаж байгаа иргэд Монгол дахь өөрийн төрөл төрөгсөд, аав ээж, ах эгч, хамаатан садангаараа дамжуулан манай банкны орон сууцны зээлд хамрагдах боломжтой.
Анхаарах зvйлс:
  • зээлийн гэрээг Монголд амьдарч байгаа хvн банктай байгуулж, байрны "ордер” нь уг хvний нэр дээр гарах,
  • Зээлээ төлж дуусаад өөрийн нэр дээр шилжvvлж авахад ямар ч маргаан гарахгvй байх,
Зээлийн нөхцөл
* зээл авснаас хойш эхний 3 жил тогтмол байх ба 3 жилээс хойш хугацаанд Голомт банкны мөрдөж байгаа хvvгээр тооцогдох ёстой.
Тавигдах шаардлага
  • Албан ёсоор амьдарч, сурч, ажиллаж байгаа бол тvvнийгээ нотлох бичиг баримтыг Монголд байгаа хvнээрээ дамжуулан банкинд өгөх,
  • Дөрвөн сараас дээш хугацааны туршид Монгол улсруу мөнгө гуйвуулсан баримтаа бvрдvvлж өгөх, /гадаад гуйвуулгын баримт хvлээн авсан баримтууд, каргоны баримтууд/
  • Мөн хадгаламжинд хуримтлуулж байсан бол тvvнийхээ хуулбарыг банкинд өгөх
Орон сууцны зээл авсан тохиолдолд гадаадаас төлбөрөө яаж төлөх вэ?
Хоёр аргаар төлж болно.
Yндсэн зээлдэгчрvv бэлнээр гуйвуулж, зээлдэгч банкинд хуваарийн дагуу төлж болно.
Манай банкинд данс нээлгээд тvvндээ бэлэн бусаар гуйвуулж, бид тэр данснаас хуваарийн дагуу авч байж болно. Энэ тохиолдолд та данснаас мөнгө суутгах итгэмжлэхээ урьдчилж манайд өгсөн байх ёстой.
Бvрдvvлэх бичиг баримт:
А. Монголд байгаа буюу vндсэн зээлдэгчийн хувьд;
  1. Зээл хvссэн өргөдөл
  2. Иргэний v нэмлэх,
  3. НДДэвтрийн баталгаажуулсан хуулбар,
  4. Оршин суугаа газрын тодорхойлолт,
  5. Ажлын газрын тодорхойлолт, Yvнд:
  6. Овог нэр, албан тушаал, ажилласан жил, цалингийн хэмжээг оруулж бичнэ.
  7. Хөдөлмөрийн гэрээ,
  8. ЦЕГ-ын гэмт хэрэгт холбогдолгvй гэсэн тодорхойлолт,
  9. Зээл хvсэгчийн өөрөөс санхvvжvvлэх урьдчилгаа төлбөрийг нотлох баримт (хувийн харилцах, хадгаламжийн дансны хуулга, шинээр баригдсан барилгаас худалдан авах бол урьдчилгаа төлбөр төлсөн баримт) ,
  10. Худалдаж авах байрны YХЭХБГэрчилгээний баталгаажуулсан хуулбар, байшингийн хувьд газар өмчлөх гэрчилгээ, орон сууц худалдах, худалдан авах гэрээний баталгаажуулсан хуулбар,
  11. Өрхийн гишvvдийн нэр дээр ЭХЭУБГ-аас vл хөдлөх хөрөнгө эзэмшдэг эсэх лавлагаа,
  12. Зээлийн барьцаа, баталгаа, итгэмжлэл бичиг, лавлагаа, хөрөнгийн vнэлгээний тайлангууд,
  13. Хоёр хувь цээж зурагтай ирж банкнаас өгсөн анкет бөглөнө ,
  14. Зээлийн өргөдлийн хураамж 10,000 төг төлсөн баримт.
Б. Гадаадад амьдарч байгаа хvнээс
  1. Гадаадад сурч амьдарч, ажиллаж байгааг нотолсон бичиг баримтууд
  2. Гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа бол гэрээний хуулбар
  3. Өмнөх саруудад Монгол улсруу мөнгө гуйвуулж байсан баримтууд
  4. Боломжтой бол зээлийг төлөлцөнө гэсэн албан ёсны тодорхойлолт бичиг байна.
  5. Гадаад паспортын хуулбар
Зээл хаанаас авч болох вэ?
Голомт банкны Улаанбаатар хотын бvх салбарууд, Багануур дvvрэг,
Орон нутагт:
  • Орхон аймаг
  • Дархан-уул аймаг
  • Дорнод аймаг
  • Хөвсгөл аймаг
  • Өмнөговь аймаг
  • Дорноговь аймгийн Замын-Yvд сум
Category: Монголчууд | Views: 1118 | Added by: ganaa | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]