Гуандун муж - 18 May 2011 - Personal site
Home » 2011 » 5-р сар » 18 » Гуандун муж
8:38 PM
Гуандун муж
Хятад шинэ аварга том хотыг байгуулна.
Өмнөд Хятадын Гуандун мужийн эрх баригчид томоохон хотын төвлөрөл бий болгох асар том төсөл боловсруулжээ. Тэд Сувдан голын бэлчир дагуу хоорондоо ойрхон оршдог 9 хотыг нэгтгэхээр төлөвлөсөн байна. "Дэлхийн үйлдвэр” гэж хэлж болохоор хүн ам шигүү суурьшсан аж үйлдвэрийн энэ дүүрэгт 42 сая хүн амьдрах ажээ.
Хонгконгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, шинэ хот 40 мянган хавтгай дөрвөлжин километр талбай эзлэн орших бөгөөд Гуанжоу, Шэньжэнь, Фошань, Дунгуань, Жуншань, Жухай, Зянмэнь, Хуэйжоу, Жаоцин хотуудыг харьяа хошуудын хамт нэгтгэх гэнэ. Голдуу экспортын чиглэлийн үйлдвэрүүд төвлөрсөн тус бүс нутаг Хятадын ДНБ-ний 10 хувийг үйлдвэрлэдэг ажээ.
Хотуудын нэгтгэх хөтөлбөр нь тус мужийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 12 дугаар таван жилийн төлөвлөгөөний үндсэн чиглэлүүдийн нэг юм. Уг төлөвлөгөөний дагуу зам тээвэр, харилцаа холбоо, усан хангамж, эрчим хүч зэрэг бусад салбарт 150 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ. Тухайлбал, хотуудын төв рүү зорчиход нэгээс илүүгүй цаг зарцуулдаг байхын тулд нийт 5 мянган км урттай төмөр замын сүлжээ байгуулах юм. Мөн түүнчлэн боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог цомхотгож, холбоо харилцааны үнэ тарифыг жигдрүүлэх ажээ.
Шинэ хот байгуулах төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ 2 триллион орчим юань буюу 300 тэрбум доллар болж байгаа юм. Үүний сацуу аварга том хотын нэр болон түүний засаг захиргааны статус ямар байхыг хараахан шийдээгүй байгаа тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээлжээ.

Д.Жаргал

Category: Шэнь Жэнь | Views: 857 | Added by: ganaa | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]