Цагаачлал - 18 May 2011 - Personal site
Home » 2011 » 5-р сар » 18 » Цагаачлал
8:33 PM
Цагаачлал
Master Card Inc-ийн шинжээчдийн үзсэнээр Хонг Конг мөн адил нарийн мэр­гэж­лийн ажилчдын хомсдолд нэрвэгд­жээ. Энэ нь Хонг Конгод гадаадын хөрөнгө оруулагч­дын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотой аж.  ( Master Card Inc-ийн шинжээчдийн үзсэнээр Хонг Конг мөн адил нарийн мэр­гэж­лийн ажилчдын хомсдолд нэрвэгд­жээ. Энэ нь Хонг Конгод гадаадын хөрөнгө оруулагч­дын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотой аж.
Одоогийн байдлаар Хонг Конгийн ажилгүйдэл 5.7 хувь байгаа ч эдгээр ажилгүйчүүд нь ихэвчлэн үйлчилгээний чиглэлийн, мэргэжлийн бус хүмүүс гэнэ. Гэтэл банк санхүү, эдийн засгийн болон зөвлөх чиглэлийн нарийн мэргэшсэн ажилтны эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт эрс нэмэгдэж байна.
Хонг Конгийн эдийн засгийн тасралтгүй өсөлт нь нарийн мэргэшсэн ажилчдыг бүр ихээр шаардах төлөвтэй. Шинжээчдийн дүгнэснээр эдийн засгийнх нь өсөлт өнгөрсөн жил 8.1 хувь, энэ жил 6.6 хувь, ирэх жил 6.5 хувиар тус тус өсөх хандлагатай байна. Авьяаслаг цагаачдыг татахын тулд Хонг Конг Сингапур шиг улам бүр нээлттэй, чөлөөтэй бодлого явуулна гэж Master Card Inc-ийн Ази, номхон далайн зөвлөх Йува Хедрик Вонг ярьжээ.
Category: Гонг Конг | Views: 886 | Added by: ganaa | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]