Чөлөөт Эдийн засаг - 18 May 2011 - Personal site
Home » 2011 » 5-р сар » 18 » Чөлөөт Эдийн засаг
8:28 PM
Чөлөөт Эдийн засаг

Гонг Конгийн чөлөөт эдийн засаг гайхамшигт амжилт олсон. Ер бусын нэг боомтоос өөр нөөц, баялаггүй, өчүүхэн газар нутагтай, дэлхийн 2-р дайны эцэст 500 000 хүн амтай байсан арлын энэ орон 6 сая хүнтэй болтлоо 10 дахин өсч, амьжиргааны түвшин 4 илүү дахин өссөн байна. Энэ орон дэлхийн хамгийн хурдацтай өсч, хөгжсөн орны нэг, чөлөөт зах зээлийг элдэв хязгаарлалтгүй хөгжүүлэх аваас ямар амжилтанд хүрдэгийг тод томруун харуулсан нэгэн жишээ билээ. Магадгүй Гонг Конг бидний олонхи амьдрахыг тэгтлээ хүсэх газар биш. Тэнд аж төрөн суугчдын хувьд ч мөн тийм байж болно. Учир нь Гонг Конг үнэхээр бага газар нутагтай, чихцэлдэж, шахцалдсан газар. Тэндхийн хүмүүсийг өөр газар хүлээж авдагсан бол хүмүүс нь дуртайяа явах биз. Гэвч гайхалтай нь тийм тааламжгүй нөхцөлд хосгүй гайхамшгийг бүтээсэнд байгаа юм.
Гонг Конгд эдийн засгийн эрх чөлөөгөөс гадна хүмүүс нь хүний асар их эрх чөлөөг эдлэдэг. Миний бие энэ оронд олон удаа очиж байхдаа бидний онц чухал гэж үздэг үг хэлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө, эсвэл хүний эрх чөлөөг ямар нэг байдлаар хавчиж байсан баримт олж хараагүй.
Харин нэг талаар Гонг Конгд эрх чөлөө огт байдаггүй. Энэ нь улс төрийн эрх чөлөө юм. Гонг Конг руу дүрвэж ирсэн хятад хүмүүс чөлөөт иргэд биш байв. Тэд коммунист дэглэмээс ирсэн дүрвэгсэд, Гонг Конгчууд өөрсдөө ч чөлөөт нийгмээс тэс өөр дэглэмийн иргэд байсан. Тэдэнд эрх чөлөөг сонгох боломж байсангүй, гадны хүчин тэдэнд эрх чөлөөг тулган хүлээлгэсэн. Гонг Конгийг өөрийн нь сонгосон төлөөлөгчид биш, Британийн Колонийн Захиргааны албан хаагчид удирдаж байв. Сүүлийн хэдэн жилд Британи Гонг Конгийг коммунистуудад шилжүүлэн өгснөөрөө олиггүй зүйл болохгүй гэсэн сэтгэгдэл төрүүлэхийн тулд хууль, эрх зүйн зөвлөл гэгчийг байгуулж, тэнд улс төрийн төлөөлөлтэй байхыг оролдож буй боловч үнэн хэрэгтээ тэр нь бүтэлтэй зүйл болохгүй байна.
Хөгжил нь нэгэн гайхалтай зөрчлийг агуулж байгаа бөгөөд чухам энэ зөрчил намайг тэр олон янзын эрх чөлөө хоорондын холбоо, харилцааг эргэж бодоход хүргэсэн юм. Дэлхийн 2-р дайны дараа улс төрийн эрх чөлөө олж авсан Британы колони улсууд бусад эрх чөлөөг устгаж орхисон. Британы Колонийн Захиргааны албан хаагчид Гонг Конгд эдийн засгийн эрх чөлөөг тулгаж байхад Британы социалист Засгийн газар нь гэртээ социализм байгуулж байв. Магад ч үгүй, тэд хоцрогдсон үзэлтэй хүмүүсээсээ салахын тулд Гонг Конг руу илгээж байсан байх. Харин энэ нь эдийн засгийн эрх чөлөө улс төрийн эрх чөлөөтэй, хүний эрх чөлөө мөн улс төрийн эрх чөлөөтэй ямар нарийн, нягт холбоотой байдгийг харуулж байна. Чухамдаа эдийн засгийн эрх чөлөө улс төрийн эрх чөлөөг бий болгодог бол улс төрийн эрх чөлөө нь нэгэнт төлөвшин тогтсоны эцэст эдийн засгийн эрх чөлөөгөө устгах хандлагатай байдаг байна.
Гонг Конгийн хувьд ярихад түүний улс төрийн эрх чөлөө олж аваагүйн цорын ганц шалтгаан нь ард түмэн нь өөрөө түүнийг эдлэхийг хүсээгүйд байгаа юм. Учир нь, улс төрийн эрх чөлөө эдлэх гэдэг нь Хятадын коммунистуудын эрхшээлд орно гэсэн хэрэг гэдгийг тэд сайтар мэдэж байсан бөгөөд ямар нэг байдлаар Хятадын коммунист Засгийн газар Гонг Конгийн эдлэж байсан эдийн засаг болон хүний эрх чөлөөнд гол хамгаалалт нь болж байв. Энэ бол үнэхээр зөрчилтэй бөгөөд сонин үзэгдэл байлаа.
Гонг Конг бас ч хосгүй үзэгдэл биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Зах зээл хаана чухал үүрэг гүйцэтгэж байна, улс төрийн эрх чөлөө байсан байгаагүй тэнд хүний эрх чөлөө зах зээл ямар ч үүрэггүй газрыг бодвол илүү өргөн, түгээмэл байдаг. Тоталитар дэглэмүүд зах зээлийг бүрмөсөн хумиж, тэгснээрээ хүний эрх чөлөөг хамгийн ихээр боогдуулдаг. Бүрмөсөн чөлөөлөгдсөн хувийн зах зээл дэлхийд хаана ч байдаггүй гэж хэлж ч болмоор. Хэрэв байдаг бол Гонг Конг түүнд хамгийн ойр очих байх. Ер хаа газрын зах зээл хагас чөлөөт байдалтай, сайндаа л ихээхэн засвар оруулсан хэлбэртэй байна. Чөлөөт хувийн зах зээл нь хүмүүс хоорондын сайн дурын хамтын ажиллагааны механизм бөгөөд зөвхөн эдийн засгийн харилцаагаар хязгаарлагддаггүй, хүний үйл ажиллагааны олон хэлбэрийг хамардаг.

Эх сурвалж:news.mn

Category: Гонг Конг | Views: 1016 | Added by: ganaa | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]