Тэнгэрийн хязгаарт гэрэлтэх Хонгонг - 18 May 2011 - Personal site
Home » 2011 » 5-р сар » 18 » Тэнгэрийн хязгаарт гэрэлтэх Хонгонг
8:15 PM
Тэнгэрийн хязгаарт гэрэлтэх Хонгонг

Арлын Хонгконг хөгжлийн үлгэр жишээ хэмээн юм үзэж нүд тайлсан гэх нөхдийн амаа олохгүй магтахыг олон ч удаа сонссон. Азаар Азийн баруудын нэг рүү аялах боломж олдож, гурав хоног Хонгконгоор зугааллаа. Далай дээр хиймэл арал байгуулж босгосон гэх Олон улсын нисэх буудалд хөл тавьсан цагаас л харц булаах цэмцгэр залуус шөнийн үзэсгэлэнт гэрлийн дунд зугаалах нь цагаахан атаархал төрүүлж байв. МИАТ компани Хонгконг руу захиалгат нислэг хийж, тухтай онгоцоор таатай явсан болохоор таван цагийн нислэг ядаргаатай ч санагдсангүй.
Захиалгат нислэгээр Хонгконгийг зорьсон аялалын багт маань урлаг соёл, аялал жуулчлал, хэвлэл мэдээллийнхэн багтсан. Гэрэлтэн гялтагнах Хонгконг долоон сая хүн амтай, үндсэн гурван том арал дээр амьдрал буцалж байна. Бид гурван арлын нэг Hongkong Langhom-ын "Regal Oriental” зочид буудалд тухалсан юм. Тамхичдад халтай Хонгконг Зочид буудалд ачаагаа тавьчихаад орчин тойронтойгоо танилцахаар гартал нэг зүйл анхаарал татав. Хогийн сав бүр дээр "Тамхиа гудамжинд хаявал 5000 хонгконг доллароор торгоно” гэсэн бичиг наачихаж. Учрыг лавлахад тамхидалтын эсрэг Засгийн газар нь хатуу бодлоготой тэмцэж буй гэнэ. Гудамжинд ширхэг тамхины иш ч харагдахгүй, хүмүүс нь тамхи татах зориулалтын байрнаас өөр газарт утаа баагиулж зогсоно гэж үгүй юм билээ. Тэгээд ч арав алхахад л хогийн сав таарна. Тамхи ч үнэтэй юм. Ганц хайрцаг тамхи авъя гэхэд брэнд харгалзахгүй 50 хонгконг доллар төлнө шүү дээ. Мөнгөө солиулах бол банк руу Явах хэрэггҮй Аялалд гарсан хүнд мөнгө солиулах гэж том ажил байдаг. Очих газартаа хүчинтэй үйлчилдэг мөнгөн дэвсгэрт аваад очсон бол ч айлтгүй л дээ. Гэхдээ манайхан хонгконг доллар хайлгүй америк "ногоон”, хятад юань голдуу авч явсан болохоор валют солих газар туйлын хэрэгтэй байлаа. Банк хайж хэсэгтээ л төөрч явав. Тэгтэл 17 цаг гээд бүх банк хаалгаа хаачихдаг төдийгүй 24 цагийн үйлчилгээтэй банк гэж байдаггүйг дуулаад гайхаж зогстол хөтөч залуу биднийг манайхаар бол "Найман шарга” шиг валют арилжааны төв рүү дагуулж явсан юм. Нэг "ногоон” 7.6 хонгконг доллартой тэнцдэг гэнэ. Харин банкны ханш 7.1 тул мөнгөө банкаар солиулаад хэрэггүй санагдсан.
Мөнгөө солиулсан хойно энэ тэрийг сонирхон, дэлгүүр хоршоогоор орж нэг үгээр хөлийнхөө тавхайг эргэтэл хэслээ. Жижиг худалдааны гудамж хаа сайгүй. Хонгконгт төөрнө гэсэн асуудал гарахгүй юм билээ. Тэндхийн хүн бүр англиар ярьдаг учраас хаягаа хэлээд өгөхөд л хаагуур явж очих хийгээд хаана сууж амарч тухлахыг ч түвэггүйхэн хэлээд өгчихнө. Байрны Үнийг баргийн баЯн дийлэхээргҮй санагдав, гэхдээ… Хонгконгийн үндсэн арал бүр өөр өөрийн онцлогтой. Бидний буусан арлын хувьд хөгжлөөрө нөгөө хоёроо бодвол залууд ордог гэнэ. Байшин, барилга нь их эмх цэгцтэй, загвар дизайн нь ч нүдэнд тусахаар ганган хээнцэр. Тэнгэр баганадсан өндөр барилгуудын дунд хаа нэгхэн жижигхэн үзэмж муутай барилга таарах нь тун ч содон. Хонгконгт байрны үнэ маш өндөр гэнэ. Газар гэдэг тэдний хувьд алтнаас ч илүү үнэтэй учир байрны гэхээсээ газрын ханшинд дарлуулж тэр бүр хүссэн бүхэн байр худалдаж авч чаддаггүйг ярьж байсан. Баян ядуугийн зааг ялгаа гэж энгийн нүдэнд анзаарагдахаар ялгаа үл харагдана. Гэхдээ хотын доторх байр байшингийнх нь байршил, амьдарч буй дүүргээрээ л нийгмийн зэрэг зиндаа, бэл бэнчингээрээ ялгардаг гэсэн. Байршил, хэмжээнээс хамаараад байр хөлслөхөд доод тал нь хоёр мянган хонгконг доллар. Худалдаж авах бол хамгийн багадаа ам метр нь хорин мянган хонгконг доллар.
Монгол төгрөгөөр бол гурван сая давсан мөнгөөр ам метрийг нь үнэлж авна гэсэн үг юм билээ. Гэхдээ хүмүүсийнх нь цалин өндөр. Хамгийн доод хэмжээ 15 мянган хонгконг доллар буюу 2500 ам.доллар. Хогоо булаад дээр нь барилгаа барьЧихдаг гэнэ Энэ арлын барилгын салбарыг сонирхож байтал нэг зүйл анхаарлыг минь ихээр татаж байлаа. Ер нь бол энэ аралд барилгын компани толгой цохиж асар их мөнгийг олдог гэдэг нь тодорхой. Гэхдээ эргэн тойрон далайгаар хүрээлэгдсэн энэ арал хог хаягдлынхаа асуудлыг яаж шийддэг юм бол. Манайтай адил булаад устгачихна гэх биш хэмээн бодсоноо хөтөч залуугаас асуулаа. Өдөр тутмын болон үйлдвэрлэлийн хог хаягдлаа ялган дахин боловсруулаад, боломжгүйг нь газарт булаад дээр нь барилга барьчихдаг гэнэ. Газарт булсан тэр их хог хаягдал эргээд байгальдаа сөргөөр нөлөөлөхөөс сэргийлж бүхий л арга хэмжээг авч асуудлаа шийдвэрлэдгийг сонирхуулж байсан. ШӨнийн оддоос ЯлгарахгҮй арлын анхны Үдшийн зоог Аяллын багт маань "Өнөөдөр”, "Өдрийн сонин”, "MNTV”, "TV5”, "C1”, "UBS” телевизийн сэтгүүлчид явсан юм. Тиймээс ч анхны үдшийн зоогоо далайн эргийн хажууд, жуулчдын хамгийн их орох дуртай "Peking garden” ресторанд идэхээр тухлав. Өндөр байшингийн есдүгээр давхарт байрлах тансаг зоогийн газарт европчууд илүүтэй олноор үйлчлүүлдэг юм билээ. Энэ ресторан өдөр бүрийн өөр өөрийн онцлогтой тусгай цэсээр үйлчилдэг гэсэн. Ширээн дээрх жижиг дугтуйнд 10 төрлийн хоолыг англи болон хятадаар бичсэн байсан. Энэ арлынханд сүүлийн үед эрүүл хооллох гэдэг моод болсон гэнэ. Тэр ч бүү хэл "Эрүүл хооллолт” гэсэн уриан дор иргэн бүр идэх хоолондоо хяналт тавиад эхэлсэн гэж байна билээ. Үр дүнд хүрсэн гэсэн шүү. Бидний захиалсан хоолыг бөөнөөр нь авчраад хүн бүрт таваглах зөөгчийг хараад үнэндээ биширсэн. Бараг нэг грамм ч илүүдүүлэхгүй бас дутаахгүй аягалах нь яг робот шиг.
Өдөржин явсандаа ядарч бас нэлээдгүй өлссөн манайхан ирсэн хоол бүрийг тавгаа долоох нь холгүй л идэцгээсэн. Харин монголд тэр бүр идээд байдаггүй сам хорхойтой зутан шөлийг эмээгийнхээ хийдэг хурган бантантай жишин хэрдээ хөөрхөн хөгжөөд амжив. Хоолны амт, бас өдөр үзэж харсан сонин хачнаа ам уралдан ярьж инээлдэн хажуудахаа ч үл анзааран суусан биднийг гэнэтхэн түс тас хийсэн их дуу нам болгов. Бүгд суудал дээрээ өндийн харахад цаас шиг цагаан царайтай хонгконг тогооч гурилын шоу үзүүлбэр үзүүлж байв. Гурилын шоу гэхээр нэг л буухгүй байгаа биз. Энэ бол Хонгконгийн үндэсний хоолны нэг болох татмал гоймонг хэрхэн бэлтгэж буйг харуулдаг шоу юм. Зуурсан гурилаа ямар ч хутга ашиглалгүй гар аргаар бүдүүнээс нарийн болтол нь дэс дарааллын дагуу таслаж буйг өдөр бүр олонд харуулдаг гайхалтай үзүүлбэр. Энэ нь ч цугларсан жуулчдын нүдийг түр ч гэсэн хужирлаад амждаг юм билээ. Хонгконгт хийсэн аяллын сонин хачин минь үүгээр дуусаагүй.
Эх сурвалж:
Category: Гонг Конг | Views: 1297 | Added by: ganaa | Rating: 3.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]