Монгол улсын виз - 18 May 2011 - Personal site
Home » 2011 » 5-р сар » 18 » Монгол улсын виз
2:51 PM
Монгол улсын виз

PDF Хэвлэх И-мэйл
Асуулт Хариулт
01
МУ-ын визийг хаанаас авч болох вэ? Монгол Улсын ЭСЯ болон ЕКГ, виз олгох эрхтэй Өргөмжит Консул МУ-ын визийг олгоно.
02
Визийн ямар ямар ангилал байдаг вэ? Дипломат, албан, олон улсын, бизнес, хувийн, жуулчны, хөдөлмөрийн, хөрөнгө оруулагч, цагаачлагч, шашны, төрийн бус байгууллагын, сургалтын, хэвлэл мэдээллийн гэсэн 13 ангиллын виз байдаг.
03
Орох-гарах визийг хэд хоногоор өгдөг вэ? Орох-гарах виз нь гадаадын зорчигчийн хувьд 30 хүртэлх хоног, түр оршин суугчийн хувьд 90 хүртэлх хоног байна. 30 хүртэлх хоногийн визийн зөвшөөрлийг ГХЯ-ны КГ олгоно. 90 хүртэлх хоногийн зөвшөөрлийг ГИХАЭА олгоно.
04
Дамжин өнгөрөх виз хэдэн хоногийн хүчинтэй вэ? Дамжин өнгөрөх виз нь 5 хүртэлх хоногийн хугацаатай байна.
05
Олон удаагийн орох-гарах виз олгодог уу? Ажлын болон хувийн шугамаар олон удаа орох гарах шаардлагатай бол энэ төрлийн визийг ГИХАЭА-нд мэдүүлж болно.
06
Миний хүүхэд Монгол Улсын төрсний гэрчилгээтэй, харин гадаад улсын паспорттай. Энэ тохиолдолд виз авах уу? Гадаад улсын паспорттой бол монголын виз авах шаардлагатай. Эцэг, эхийн аль нэг нь монгол улсын иргэн бол 16 хүртэлх насны хүүхдийг визийн хураамжаас чөлөөлнө.
07
Гадаадын иргэнийг хэрхэн яаж урих вэ? Албан ажлын шугамаар 30 хүртэл хоног монгол улсад зорчих гадаадын иргэнийг урих хүсэлтээ Гадаад харилцааны яамны Консулын газарт тавина. Энэ виз нь В ангиллын 30 хүртэлх хоногтой нэг удаагийн орох-гарах эрхтэй виз юм. В ангиллаас бусад ангилалтай, 30 хоногоос дээш хугацаатай, олон удаа орох-гарах эрх бүхий визийг ГИХАЭА-нд хандан мэдүүлнэ.
08
В ангилалын 30 хүртэлх хоногийн визийг ямар журмаар мэдүүлэх вэ? www.consuls.net вэб хуудасны хуудасны NEW CONSULS хэсэг рүү орж E-Invitation буюу Цахим урилга мэдүүлэх хүснэгтийг бөглөн, хэвлэж гаргаад, мэдүүлгийн хуудасны доод хэсэгт дурдсан материалуудыг хавсарган, үйлчилгээний хураамжийн хамт Консулын газарт Даваа-Баасан гарагийн 10-12 цагт мэдүүлнэ. КГ нь урилгын зөвшөөрлийг мэдүүлэг хүлээн авсан тухайн өдрийнхөө 16 цагт холбогдох ДТГ-т факсдана.
09
Үйлчилгээний хураамж хэд вэ? Эхний 1-10 хүнд нийтдээ 10$, 11 дэх хүнээс эхлэн хүн тус бүрт 2$ төлнө.
10
В ангилалын 30 хүртэлх хоногийн визийг хэн мэдүүлж болох вэ? Энэ ангиллын визийг Монголын байгууллага гадаад орны харилцагч байгууллагаасаа ажлын шугамаар ажилтан, мэргэжилтэн урих тохиолдолд мэдүүлнэ.
11
В ангиллын 30 хүртэлх хоногийн визийг Монголд орж ирснийхээ дараа дахин сунгуулж болох уу? Ийм визтэй Монгол Улсад орж ирээд ажлын шаардлагаар хугацаагаа сунгах, ангилал солиулах бол ГИХАЭА-нд хандана.
12 Жуулчин J ангиллын визтэй орж ирсэн гадаадын иргэн хугацаагаа дахин сунгуулах юмуу визний ангиллаа солиулах боломжтой юу? J ангиллын визтэй ирсэн гадаадын иргэн ГИХАЭА-нд хандан Монголд байх хугацаагаа дахин 1 сар буюу 30 хүртэлх хоногоор зөвхөн 1 удаа сунгуулна. Ангиллыг өөрчлөх боломжгүй.
13 Хятадаас жуулчин яаж урих вэ? Гадаадаас жуулчин хүлээн авах эрхтэй компани байх ёстой.
14 Виз сунгуулахад төлбөр төлөх үү? Визний хугацааг 7 хүртэл хоногоор сунгахад 15$, дараагийн хоног тутамд 2$ төлнө.
15 Гадаад найзаа яаж урих вэ? Монгол Улсын иргэн буюу манайд байнга оршин суудаг гадаадын иргэн ГИХАЭА-нд хандан өөрийн найз нөхөд, гэр бүлээ урьж болно. ГИХАЭА-наас гарсан хувийн буюу Н ангиллын урилгыг виз мэдүүлэх хүндээ эх хувиар нь /шуудангаар г.м /хүргүүлнэ.
16 ГИХАЭА-наас гарсан визийн зөвшөөрлийг виз мэдүүлэх хүндээ хэрхэн хүргэх вэ? В ангиллын 30 хүртэлх хоногтой 1 удаагийн орох-гарах эрхтэй визээс бусад ангилал, хугацаатай визний зөвшөөрлийг ГИХАЭА олгодог. Тус албанаас гарсан зөвшөөрлийг Гадаад харилцааны яамны КГ-т үйлчилгээний хураамж төлж холбогдох ДТГ-т илгээнэ.
17 Чингис хаан нисэх онгоцны буудал дээр виз авч болох уу? Монгол Улсын ДТГ байхгүй орноос ирж буй гадаадын иргэнд онгоцны буудал дээр виз олгоно.
18 Монгол Улсын виз олгох эрхтэй өргөмжит консулуудын хаягийг хаанаас авах вэ? Одоогийн байдлаар 14 гадаадын өргөмжит консул монгол улсын визийг олгож байна. Хаягийг www.consuls.net хуудаснаас авна уу.
19 Ямар тохиолдолд оршин суух бүртгэл хийлгэх ёстой вэ? Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар оршин суух гадаадын иргэн визийн хугацааг дуусахаас ажлын 3 хоногийн өмнө ГИХАЭА хандан түр оршин суух бүртгэл хийлгэж, гарахдаа бүртгэлээс хасуулна.
20
Гадаадын иргэд БНХАУ болон ОХУ-аар дамжин Монгол Улсын ямар хилийн боомтуудаар нэвтэрч болох вэ? Байнгын ажиллагаатай олон улсын Буян-Ухаа /нисэх онгоц/, Сүхбаатар /галт тэрэг/, Алтанбулаг /автомашин/, Замын-Үүд /галт тэрэг болон автомашин/ боомтоор орж, гарч болно.
21
Монгол Улсын хилээр тэжээвэр амьтан нэвтрэхэд ямар тусгай зөвшөөрлийг авах ёстой вэ? Ямар бичиг баримтыг бүрдүүлж, ямар байгууллагад хандах вэ? Таны суугаа орны эрх бүхий байгууллагаас олгосон амьтны эрүүл мэндийн гэрчилгээ (Animal Health Certificate), вакцинжуулал-тын дэвтэр байх шаардлагатай. Улсын хил дээр хорио цээрийн албаны улсын байцаагч эрүүл мэндийн үзлэг хийж, импортын гэрчилгээ олгодог.
22
Гадаадын иргэд Монгол Улсад жуулчилж ан хийхэд ямар зөвшөөрлийг ямар байгууллагаас авдаг вэ? Ан хийх аялал зохион байгуулах эрхтэй жуулчны компанитай холбоо барьж, агнах ангийн зөвшөөрлийг урьдчилан авсан байх шаардлагатай. Монгол Улсын Байгаль орчны сайдын 2008.02.26-ны өдрийн 79 дугаар тушаалаар баталсан "Ан амьтан агнах, барих зөвшөөрөл олгох журам”-тай www.mne.mn вэб сайтаас танилцана уу.
Category: Виз | Views: 1770 | Added by: ganaa | Rating: 2.5/2
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]