|
Бээжин руу ангиараа аялацгаая./5 шөнө 6 өдөр/
Зорих гол үзмэр: Цагаан хэрэм, Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэн,
Дэлхийн парк, Амьтаны хүрээлэн, Бээжин аквариум, Хүүхдийн парк,
Тиан ань Мин-ий талбай/ Төв талбай/ Худалдааны Их дэлгүүр.
/ Чиглэл: Улаанбаатар- Замын үүд-Эрээн- Бээжин
- Эрээн,Замын үүд-Улаанбаатар
Аялалын хөтөлбөр:
1-р өдөр. УБ-Замын-Үүд Аялагчид 15-н цагийн үед Улаанбаатар
төмөр замын өртөөнд цугларч, 16:30 цагт галт тэргээр
Улаанбаатараас Замын-Үүдийн чиглэлд хөдлөх ба энэ шөнө
галт тэргэнд хоноглоно.
2 дахь өдөр Замын үүд- Эрээн Өглөө 8 цагын үед
Монгол улсын өмнөд хил болох Дорноговь аймгийн
"Замын Үүд”хотод ирнэ.
Дараа нь зорчигчдын автобусаар Хятад улсын хойд хилийн боомт
хот болох Рейн хот уруу хөдлөнө.Хил гаалийн шалгалтын дараа
Рейн хотод өдөрийн хоолонд орно.Өдөрийн хоолны дараагаар
Зах дэлгүүрээр худалдаа арилжаа хийх боломжтой.
Орой шөнийн вагоноор Бээжин хот руу хөдлөх
3-р өдөр: Бээжин хот Бээжин хотод ирэх.
Өдөрийн хоолонд орсоны дараагаар зочид буудалд байрлана.
Үдийн хойно дэлхийн 5 тивийн гайхамшигт
уран барилгуудыг нэгэн доор цогцолон бүтээсэн
дэлхийн паркаар зочилж, Тайландын заан, матрын тоглолт,
Америкийн Уолт-Диснейн киног хөдөлгөөнт суудлаас
үзэж сонирхоно. Дараа нь дэлхийн хамгийн том хотын төв
талбай болох "Тян-ан-мэн” талбайд очиж, дурсгалын зургаа татуулна.
Оройн хоолонд орсоны дараагаар Зочид буудалдаа амрана.
Оройн хоолонд орсоны дараагаар Зочид буудалдаа амрана.
4-р өдөр.Бээжин
Үдээс өмнө Дэлхийн хуурай газрын хамгийн том далайн
Үдээс өмнө Дэлхийн хуурай газрын хамгийн том далайн
аквариум болох "Бээжин аквариум”-ийг үзэн далай доогуур
тунелээр аялж, төрөл бүрийн загас жараахай болон далайн хав,
дельфины ухаалаг тоглолт үзэж сонирхоно. Дараа нь араатны хаан
арслан, анааш, эрээн тахь, тэмээн хяруул гэх мэт дэлхийн 600-гаад
төрлийн 7000 гаруй амьтад цугласан амьтны хүрээлэнгээр аялна.
Өдрийн хоолны дараа Бээжин хотын томоохон худалдааны
төвийн нэг болох Яа- Шоу захаар орж худалдаа хийнэ.
/өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
/өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
5-р өдөр. Бээжин-Эрээн Өглөөний цайны дараа Дэлхийн долоон
гайхамшигийн нэг Цагаан хэрэмээр аялаад, хурдны замаар
Эрээн хотыг зорин хөдөлнө. Орой нь Эрээн хотод ирж,
зочид буудалдаа байрлаж амарна.
/өглөөний цай, өдрийн хоол/
/өглөөний цай, өдрийн хоол/
6-р өдөр. Эрээн - Замын-Үүд Улаанбаатар
Өдөр 12.00 цаг хүртэл зах дэлгүүрээр худалдаа хийж, дараа нь
Өдөр 12.00 цаг хүртэл зах дэлгүүрээр худалдаа хийж, дараа нь
ЗамынҮүдийг зорин автобусаар хөдөлнө.
Замын-Үүдээс 17:30 цагийн галт тэрэгээр Улаанбаатар хотыг зорино.
Энэ шөнө вагондоо хоноглоно.
7-р өдөр. Улаанбаатар Өдөр 09:30-д Улаанбаатар өртөөнд бууснаар
аяллаа баяртайгаар өндөрлөнө.
Аялалд багтсан:
1.Хөтөлбөрт Заасан галт тэрэг автобусны билетийн үнэ
2.Хөтөлбөрт заасан Үзвэрийн үнэ
3.Хөтөлбөрт заасан хоол
4.Хөтөлбөрт заасан Зочид буудал.\1өрөөнд 2 хүн\
5.Хөтөч
Аялалд багтаагүй:
1:Хувь хүний хэрэглээний зардал
2.Хөтөлбөрт заасан нэмэлт үйлчилгээний төлбөр
3.Аялалын даатгал
Цагаан хэрэм
Дэлхийн 7 их гайхамшгийн нэг гэгдэж байгаа цагаан хэрэм бол
дэлхийд байгуулсан цаг хугацаа нь хамгийн урт, хамгийн их
барилгатай эртний цэргийн хамгаалалтын барилга юм.
Аугаа их энэ хэрэм хятадын нутаг дэвсгэр дээр 7000 гаруй
километр урт vргэлжлэдэг. Хятадын баруун нутгийн
Гань сv мужийн Цзя юй гуань боомтоос зvvншээ vргэлжилж,
зvvн хойт нутгийн Ляо нин мужийн Я лv цзян мєрний хєвєєнд хvрч,
Хятадын 9 муж, хот, єєртєє засах районаар дайран єнгєрч, бvх
урт нь 7300 километр буюу Хятадынхаар бол 14000 газар урт байдаг
болохоор тvмэн газрын урт цагаан хэрэм хэмээн алдаршсан билээ.
Цагаан хэрмийн хоёр талын ханыг том том тоосго чулуугаар
жийргэлж, дунд нь шар шороо, хайр чулуугаар дvvргэж,
хэрмийн єндєр нь 10 метр орчим, єргєн нь 4 морьтой хvн зэрэгцэн
давхиж болохоор байгуулжээ
Тянь ань Миний талбай
Тэнгэрийн Амгалан хаалга хэмээх Тяньаньмэний талбай нь
Хятадын нийслэлийн төв талбай бөгөөд энэ талбайн умардад байх
Гүгунг хэмээх хааны ордны индэр дээрээс Мао Зэдун
БНХАУ байгуулагдсаныг 1949 оны 10-р сарын 1-нд дэлхий дахинд
тунхаглан зарласан түүхтэй.
Дэлхийн парк
Бээжингийн баруун ємнє дvvргэд байрлаж байгаа " дэлхийн парк”
бол одоогын байдлаар
Ази тивд хамгаас томд тооцогддог, хамаг том харьцлаар дэлхийн
барилгыг байгуулсан vзэмжийн парк юм. 500 мянган хавтгай
дєрвєлжин метр талбайтай тус паркд Ази, Африк, Европ,
Америк тив болон Окенины vзэмжvvдийг тус тусд нь таван хэсэг
болгон хуваан байгуулжээ. Vvнд дэлхийн тvvх соёл, байгалийн зуу
гаруй алдарт барилгатай. Хэрвээ энд ирэх юм бол ганц єдєрт таван
их тивийн алдарт vзэмжийг сонирхон vзэж болох юм.
Бээжингийн далайн аквариум
Тус аквариум нь Бээжингийн амьтдын хүрээлэнгийнхээ хойд хэсэгт
байрладаг. Орчин үеийн загвар хийцтэй тус газар нь дэлхийн өнцөг
булан бүрээс авчирсан олон мянган загастай бөгөөд хүүхэд бүрийн
үзэх дуртай дельфин болон акул ( аварга загас) энд байдаг.
Өдөрт 3-4 удаа тодорхой цагт дельфиний үзүүлбэр тоглолт болдог.
Өдөр бүр 9.00-17.00 цагийн хооронд ажилладаг.
Үнэ: Том хүн-100 юань, (үүнд амьтдын хүрээлэнгийн тасалбар орсон)
хүүхэд 50 юань (үүнд амьтдын хүрээлэнгийн тасалбар орсон)
Бээжингийн амьтны хүрээлэн : нь1906 онд байгуулагдсан 100
гаруй жилийн түүхтэй, одоогоор 490 гаруй зүйлийн 5000 гаруй
толгой ан амьтантай, жил бүр 6 сая хүнд үйлчилдэг хятаддаа төдийгүй
дэлхийд алдартай зоо парк юм.Тасалбарын үнэ: аялал жуулчлалын үеэр
буюу 04.01-10.31-нд 15 юань, Далайн ертөнц нь 100 юань.
Хүрэх автобус: 7,15,27,102,103,105,106,111 дугаарын автобус эсвэл
Шижимэнгийн метроны буудал дээр буун баруун тийш 15 минут явахад хүрнэ.
Ажиллах цаг: 7.30-17.30