Аяллын хөтөлбөр
1-р өдөр. Улаанбаатар-Бээжин-Шанхай
Өглөөний онгоцоор УБ-Бээжин чиглэлд ниснэ.
Нислэг 2 цаг үргэлжилнэ.
Бээжингийн Капитал олон улсын нисэх онгоцны буудалд
буугаад хотын төв рүү орж, Бээжинд ирсэн гадаадынхны
очих дуртай Хунчо захаар орж, аяллын дутуу бэлтгэлээ
базаан shopping хийнэ.
Өдрийн хоолны дараа Бээжин хотын хамгийн өндөр цэг
телевизийн цамхаг дээр гарч Бээжин хотыг алган дээрээ
тавьсан мэт харах болно. Оройн хоолны дараа 19 цагийн үед
хятадын хамгийн сүүлийн үеийн зөөлөн купе вагоноор
Бээжингээс Шанхайн чиглэлд аялна. Энэ шөнө вагондоо хононо.
(өдрийн хоол, оройн хоол)
2-р өдөр. Шанхай
Өглөө 08:00 цагийн үед Шанхай хотод ирж,
Шанхай хотыг чимэглэн урсдаг алдарт Пү мөрний эргээр
зугаалан 9-р зууны колончилолын үед баригдсан
"Олон улсын барилгын үзэсгэлэн”-г сонирхоно.
Пүдүн шинэ дүүргээр аялж, Дорнын гэрэлт сувд хэмээх
Азийн хамгийн өндөр 468 метр өндөр цамхагийн
263 метрийн өндөр дээрээс Шанхай хотыг 360 градус харна.
Дараа нь Шанхай хотын төв талбай болох "Ардын талбай”-гаар
аялж, Шанхайн №1 худалдааны гудамж болох алдарт
Нан жин лу гудамжаар shopping хийнэ.
(өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)
3-р өдөр Шанхай-Бээжин
Энэ өдөр Араатны хаан арслан, анааш, бар, тэмээн хяруул,
кингру, хирс гэх мэтийн ховор амьтадтай Safari world-оор
автобусаар аялж, гар хүрэм ойроос харж, мөр зэрэгцэн аялна.
Мөн далайн хав болон Авсралийн уралдааны нохой, сармагчин
зэрэг амьтдын ухаалаг шоу тоглолтыг үзэн сонирхоно.
Орой 19 цагийн суудлаар Шанхайгаас Бээжин чиглэлд
зөөлөн вагоноор аялна. Энэ шөнө вагондоо хононо.
(өглөөний цай, өдрийн хоол)
4-р өдөр Бээжин
Өглөө Бээжин хотод ирж, буудалдаа байрлаж Зуны олимпийн
XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн "Шувууны үүр"-ийг
харж, Дэлхийн долоон гайхамшгийн нэг болох алдарт
Цагаан хэрмээр аялана.
Дараа нь Бээжин хотын хойт хэсэгт орших Хятадын
дарга нарын амардаг рашаан сувиллын бүсэд орших
халуун рашаан, спорт цогцолборт зочилно.
Энэхүү цогцолборт та төрөл бүрийн эмчилгээний
халуун рашаанд ханатлаа сууж, бассейнд сэлж,
алжаал ядаргаагаа тайлна.
Дараа нь зочид буудалдаа ирж амарна.
(өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)
5-р өдөр Бээжин
Бүтэн өдөр Бээжин хотын томоохон худалдааны төвүүдээр
shopping хийнэ.
/Гонконг, Яа шоу, компьютерийн зах гм/
(өглөөний цай, оройн хоол)
6-р өдөр Бээжин-Улаанбаатар
Өглөөний цайны дараа нисэх буудал явж,
Бээжин, Шанхайгийн нүд алдам олон сайхан зүйлийг үзэн
сэтгэлээ сэргээж, мартагдашгүй
сайхан дурсамж өвөрлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ.
2 цагийн дараа "Чингис хаан” нисэх онгоцны буудалд бууж,
аяллаа баяртайгаар өндөрлөнө.
(өглөөний цай)
Аялалд багтсан:
1.Хөтөлбөрт заасан нисэх онгоц,бусад тээвэрийн билетийн үнэ
2.Хөтөлбөрт заасан Үзвэрийн үнэ
3.Хөтөлбөрт заасан хоол
4.Хөтөлбөрт заасан Зочид буудал.\1өрөөнд 2 хүн\
5.Хөтөч
Аялалд багтаагүй:
1:Хувь хүний хэрэглээний зардал
2.Хөтөлбөрт заасан нэмэлт үйлчилгээний төлбөр